УЛС ТӨР

Ж.Батсуурь: Эмэгтэй гишүүд ээ, А.Адьяасүрэн гишүүнийг очиж эргээч ээ

УИХ-ын чуулган эхэллээ. Хуралдааны эхэнд Өрх толголйсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эхэллээ. Улмаар байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Туваан танилцуулав.

Тэрбээр “УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ. Өнөөдөр Монгол Улсын ард иргэдээс сонгогдсон УИХ-ын гишүүнийхээ хувиар ажлаа хийхээр ирсэн. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж байна уу. Машиныг минь оруулахгүй байна. Арай гэж алхаж орж ирлээ. Нэг намын дарангуйлал аль хэдийн тогтсон юм байна. Ард түмэнд хэлэх цаг болжээ. ҮХЦ, СЕХ, Дээд шүүх, УБЕГ-ын орой дээр МАН гарсан нь нэгэнт тодорхой болжээ.

АН-ын 13 гишүүн талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа. Гэтэл доороо тавих эсгий хүртэл булааж авлаа. Ийм дарангуйлал ирсэн байна.

МАН-ынхан, У.Хүрэлсүх ээ, Г.Занданшатараа энэ дарангуйллаа зогсоо. Бид эцсээ хүртэл тэмцэх болно. Ямар бяртай, ямар дээрэлхүү болчихсон юм бэ. АН бас засаглаж байсан шүү. Бид хэзээ ч ингэж байгаагүй.Монгол Улсад нэг намын дарангуйлал сөнөх болно.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ бол хууль тогтоох үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд хууль санаачлах эрх байгаа. Энэ индрийг буруу ашиглаж намынхаа дотоод зөрчлийг төрийн зөрчил, хямрал болгож, дэвэргэж ойлгуулж болохгүй. Өлсгөлөн зарлаж, хууль дээдэлдэг ёсыг зөрчиж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа үйлдэл мөн.

Төрийн эрх барих дээд байгуулагын үйл ажиллагааг өөрсдийн явуургүй санаархалдаа нийцүүлж болохгүй. Дотоод хагарал тэмцлээ Монголын төрд нялзайж, хууль зөрчихийг шаардаж, буруу мэдээлээд ард иргэдийг төөрөгдүүлж, ард иргэдийг турхирч байгаагаа зогсоохыг шаардаж байна.

АН дотооддоо албан тушаалаа булаалцалдсан асуудлаа дотроо учраа ол. Танай намын дотоод зөрчлийг УИХ яаж шийдэх юм бэ. Намынхаа дотооод бузар булайгаа шийд. Намаа шинэчил.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Цөөнхийн бүлгийн гишүүдийг зогсоож, биед, машинд нэгжлэг хийж байна. Таны 76 гишүүний долоо нь хүйтэн шалан дэр хэвтэж байна. Алга дарам эсгий, балга ус оруулахгүй байна. 1.5 км газар машин оруулахгүй байна. М.Оюунчимэг гишүүн ээ. А.Адьяасүрэн гишүүнийг очиж эргээч ээ. Урьд  шөнө тэр эмэгтэй нөмрөх юмгүй, доороо дэвсэх зүйлгүй хүйтэнд хонолоо. Эмэгтэй гишүүд очиж тэр эмэгтэй гишүүнээ эргээч ээ. Хууль зүйн байнгын хорооны даргаа Монол Улс цэрэгжсэн улс болчхож байгаа юм уу. Нэг ч хэвлэлийнхнийг оруулахгүй байна. Яах гэж ардчилсан улс байдаг юм бэ. Хэрэгжиж байгаа юм хаана байгаа юм бэ. Ядаж балга ус өгчихөөч. Монголын төрөөс гуйж байна.  

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

14 Сэтгэгдэл

  1. солиорсон биш юу гэж бие үнэлэгч жижигхэн хүүхнийг эргэхэв. ардчилсан намын гишүүн би ч тоож очихгүй. үхэж д####д ороод монгол төрөөс явб#### таарна

  2. Өөр хоорондоо учраа одохгүй байж төр засагт буруу өгдөг мөн ч мулгуу байнадаа. Адьяа даарахгүй өлсөхгүй Хуягаа ах з####уу эмэгтэйд ээлтэй хүн шүү дээ. Ер фен Ганбаа дүүжлүүр Алтанхуяг наад З -таа аятайхан мини майхан бариад орхичих цаашаа өөрсдөө учраа олно А ах болно арг####на шүү Урьдын адил хоол цай ус унд урсаад ороол ирнэ

  3. ard tumen haldvart ovchinoor odor bolgon amia aldaj b na,hedemn myangaaraa ovdoj emnelegt hevtej b na,ARDCHILSAN NAMiinhaan ta nart talbaid alban tushaaliin toloo huuli busaar olsoj baihaar ovchtei ard irgedee ergeech ee

  4. Одонтуяа гэж олон нүүртэй.олон амтай эмэгтэй . Эрдэнийн буянг бодоо очиж чадахгүй байгаа юм уу. Эрдэнээгийн хүчээр гишүүн.засаг дарга гээд хэзээч олдохгүй ####бан туша#### хашсан. Бусад гишүүд . Эрдэнээгийн хүчинд гишүүн болсон. Шун####аа гэж хүнийг бирд болгодог бололтой.

  5. ганц эмэгтэйгээ шөнөжингөө баваад нөгөөх нь бүр миарчихсан байн####ээ дуу нь цаашаа орчихсон

  6. Эд нарын өлсдөг гэж юу байдын худ#### шоу өлсөөд үхчихвэл бүр сайн биз нийгмийн хог шаарууд с####ж санаа амарахгүй юу эд нар яах гэж давраад байгаа юм бэ намын дотоодтой шийдчих юмыг худ#### улс төржүүлээд

  7. Батсуурь гэж тэнэг хар юм 500 м явган явлаа гэж их хурлын индэр ашиглаж гомдол мэдүүллээ. Ёстой ичмээр эргүү юм. Захын сургуулийн 6 настай охин 2 оос 4 км явж хичээлдээ явдаг. Энэ эргүү тэнэг цар төхлын тухай хууль зөрчиж үндсэн хууль зөрчиж байна.

  8. Бурмаа сэтгүүлчид: муусайн монголчууд утга зохиолын хэлтэй болоод 100-д жил болсон шүү. Сэтгүүлчид нутгийн аялгаар бичиж болохгүй. НялзаАж, шинЭЧЛЭ гэж бичээрэй????

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button