Нийгмийн
Автомашинтайгаа цасанд суусан иргэдэд анхны тусламж үзүүлжээ
Төв аймгийн Баян сумын нэгдүгээр багийн “Цант” гэдэг газар Автомашинтай иргэд цасанд суусан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 23:05 цагт хүлээн авчээ.
Улмаар Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 00:15 цагт очиж “Цант” гэдэг газар Приус-20 загварын автомашинтай цасанд суусан /автомашин нь эвдэрсэн/ иргэн Б /42 настай, эрэгтэй/, Ц/42 настай, эмэгтэй/, А /7 настай, эрэгтэй/, М /5 настай, эрэгтэй/, БС /2 настай, эмэгтэй/ нарт эмнэлгийн анхны тусламж үзүүлэн тус дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.