НИЙГЭМ

Гэртэйгээ хамт усанд автсан иргэдийг нүүлгэн шилжүүлжээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Сэлэнгэ гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 170 км-т, сумын төвөөс урд зүгт 23 км-т/ “Сэлэнгэ” мөрний арал дээр иргэн Э-ийн гэр /3 хүнтэй/ усанд автагдах гэж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 20:34 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 170 км замыг туулан очиж 05.05-ны өдрийн 06:00 цагаас тус сумын харьяат иргэн Э /41 настай, эрэгтэй/, Т /38 настай, эмэгтэй/, Б /5 настай, эрэгтэй/ нар гэртэйгээ Тариалан сумын Сэлэнгэ багийн “Улаан шугуй” гэдэг газарт усанд автсаныг 6:12 цаг ажиллан Сэлэнгэ багийн “Чойнжуур” гэдэг газар нүүлгэн шилжүүлж аюулгүй болгосон.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-06 14:48

170 км-ыг хэдэн цаг явав. Ингээд худлаа өөрснийгөө магтаад тэнэг цархйл

Холбоотой мэдээ

Back to top button