ОРОН НУТАГ

Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрөөс хилийн боомтууд хэвийн ажиллагаанд орлоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын үйл ажиллагаатай танилцаж байна.

Гашуунсухайт боомтын тухайд Монгол Улсын экспортын гол гарц бөгөөд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын ажлыг идэвхтэй зохион байгуулж “Ногоон бүс” болохоор зорьж ажиллаж байна.

Тус боомтод дархлаажуулалт 2021 оны гуравдугаар сарын 18-нд эхэлсэн бөгөөд богинын тээврийн жолооч, хил гаалийн ажилтан, суурьшлын бүсийн иргэд, багийн хүн амыг вакцинд хамруулж байна.  Өнөөдрийн байдлаар нийт 40023 хүн вакцины нэгдүгээр тун, 12177 хүн хоёрдугаар тундаа хамрагджээ.

Мөн тус боомтод Дотоодын цэргийн ангийн 50 цэрэг урт богинын тээврийг тусгаарлах хамгаалалтад тавдугаар сарын 4-ний өдрөөс ажиллаж эхлээд байна.

Өнөөдрийн байдлаар барааны 9, нүүрсний 49, баяжмалын 16 буюу нийт 74 жолооч тээврийн хэрэгсэлтэй хил гарсан байна. Дөрөвдүгээр сарын 30-ний өдрөөс тус боомтын үйл ажиллагаа хаагдсан бөгөөд өнөөдрөөс тээвэр явагдаж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button