УЛС ТӨР

Соёлын сайд асан С.Чулууныг “Чингис хаан” музейн захирлаар томилжээ

Соёлын сайд асан С.Чулууныг өнгөрсөн гуравдугаар сард Чингис хаан музейн захирлаар томилжээ.

Чингис хаан музейн бүтээн байгуулалтын ажил хатуу хөл хорионы үеэр түр хугацаанд зогссон бөгөөд хөл хорио дуусахаар ажил нь эхлэх юм байна. Улмаар ирэх долдугаар сарын 01 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Музейн есөн давхар барилгын ажлыг "Билгүүн Монгол констракшн" компани гүйцэтгэж байна.

Барилгын бүтээн байгуулалтад 2020 онд улсын төсвөөс 48.7 тэрбум төгрөг төсөвлөсөн бол 2021 оны улсын төсөвт 14.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АХМАД
АХМАД
2021-05-06 19:36

Буруу нь зөвдөж, зөв нь буруутаж байгаа цөвүүн цагийн илрэл

zochun
zochun
2021-05-07 00:43

yasan dald ordoggyi uhedeggyi huur be ulsaa zarchihaad muu hujaa

Irgen
Irgen
2021-05-07 11:20

Tuuhee zardaga hun,. ene hund itgehgyi yaj ch medne

Холбоотой мэдээ

Back to top button