НИЙГЭМ

Коронавируст халдвараар 11 хүн нас барж, нийт эндэгдэл 153 болжээ

ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өгсөн. Үүгээр өнгөрсөн 24 цагийн дотор манай улсад халдварын 737 тохиолдол шинээр батлагдсан талаар мэдээлсэн.

Мөн 1,249 иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан тухай сайн мэдээг танилцуулсан. Харин халдварын хүндрэлийн улмаас 11 хүн нас барсан харамсалтай мэдээ байгаа юм.

Нийт хугацаанд коронавируст халдвараар өвдсөн 164 хүн нас барсан байгаа юм байна. Харин тэдний 11-ийн нас барсан шалтгааныг халдвар биш хавсарсан суурь өвчинтэй нь холбож үзсэн аж. Өөрөөр хэлбэл коронавируст халдварын улмаас нийт 153 хүн нас бараад байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button