НИЙГЭМ

Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

2021 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 14:40 цагт Булган аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр баг, Атар Сөртийн голын адаг гэдэг газар түймэр гарсан тухай дуудлага иржээ.

Аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км, Хангал сум Хялганат тосгоноос зүүн хойд зүгт 130 км зайд гарсан энэхүү ойн түймрийг унтраахаар дарван анги байгууллага ажиллаж байгаа.

Тодруулбал, Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Хялганат тосгоны Цагдаагийн хэсэг, Хилийн цэргийн 0243, 0286-р анги, Зэд Хантай Бүтээлийн нурууны Дархан цаазат газрын алба хаагчид нийт 29 хүн 3 автомашин, 3 морьтойгоор голомтод ажиллаж байна.

Ойн түймэр гарсан энэхүү газар нь борог өвстэй, унанги мод ихтэй, уулын оройгоор цастай байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button