НИЙГЭМ

АН-ын нэхэмжлэлтэй, УБЕГ-т холбогдох шүүх хурлыг хойшлуулжээ

Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлт, нэхэмжлэгч талаас нэмж шинээр өмгөөлөгчид авсан ба тэдгээр өмгөөлөгчдийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр буюу Даваа гарагийн 13 цаг 30 минутад товлож шийдвэрлэв. Дээрх хугацаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчдын гаргасан шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хуульд заасны дагуу Ерөнхий шүүгч шийдвэрлэх юм.

Эх сурвалж: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. Туваан саяхан ардын намын захи####гаар . Эрдэнийн тамгыг батламжлах гээд байна гээд мэдэгдээд байсан. Яагаад хур#### хойшилчих воо. Нөгөө ордоны 3 давхараас шүүгчид үүрэг аваад авсан бололтой. Тиймүү Туваанаа. Уул нь 3 давхараас үүрэг өгвөл шун####ын бирд Туваан бат####гаажна. Ерөнхийлөгч маань энэ тэнэгийг дэмжихгүй байлгүй. Энэ ажлаа зөв хийсэн бол ан эвгүй хүнд байд####д орохооргүй байлаа. Нөгөө Цогтгэрэл. Одонтуяа нар хаачсан бэ.

  2. Зөв хойшлуул. Цэц шүүх төрийн бүх байгуулагууд МАН-ын нохойнууд болсон учир шударга шийдвэр гарна гэдэгт хэн ч итгэхгүй

  3. Аав хүү хоёр шиг харагдаж байна. Хүн хэлээрээ хурдан ярилцаж хөөрөөд учраа олчихож болдоггүй юм байх даа. Өөрсдийнхөө хэрүүлийг хавиар нэг цацаад дуучин Дэлгэрмөрөн шиг аашлах хэрэг байна уу. Хавар болсон с####хилаад байгаа. Нөгөө хийрхдэг сэтгэцийн тогтворгүй хүмүүс маань сэвэлзээд гараад ирэх вий дээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button