УЛС ТӨР

Сонгуулийн ерөнхий хороо Н.Алтанхуягийн материалыг Ш.Адьшаа гишүүнээс авсан уу

Сонгуулийн ерөнхий хороо тавдугаар сарын 5-нд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр сонгогдсон С.Эрдэнийн материалыг хүлээж авсан. Ингэхдээ Улсын дээд шүүхийн лавлагаанд үндэслэсэн гэж тайлбарлаад буй.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Туваан сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, “Ш.Адьшаа гишүүн Сонгуулийн ерөнхий хорооны хуульчтай уулзаж, Н.Алтанхуяг гишүүний материалыг өгсөн. Тэд уг асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулаад, албан ёсоор хүлээж авсан эсэх хариугаа бичгээр өгнө гэсэн. Өнөөдөр хороо энэ асуудлаар хуралдаж байна. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуягийн материалыг Сонгуулийн ерөнхий хороо хүлээж авсан гэсэн үг” гэж ярьсан юм.

Энэ  тухай УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаас тодруулахад, “Энэ сарын 5-ны өдрийн орой 18.30 цагийн орчимд надаас материал авсан нь үнэн. Ингээд хүлээж авсан эсэх хариугаа албан бичгээр, 24 цагийн дотор өгнө гэсэн. Одоо өгсөн байх” гэж хариуллаа.

Харин Сонгуулийн ерөнхий хорооноос тодруулахад, “Бид анхнаасаа барьж байсан байр суурийнхаа дагуу нэг л нэр дэвшигчийн материалыг хүлээж авсан. Шалгая гээд хоёуланг нь хүлээж авах эрх бидэнд байхгүй. Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр  хуралдсан, гэхдээ өөр асуудлаар” гэсэн хариу өглөө.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
5 сар 7, 2021 14:39

Ингээд л худлаа ярьсан нь газар дээрээ баригдаад байгаа гарууд даа. Бас УИХ-ын гишүүд гээд байгаа юм шүү, ёстой худлаа гарууд.

УИХ БАЙНА ДАА
УИХ БАЙНА ДАА
5 сар 7, 2021 14:54

УЛС ТӨРИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ, ИРГЭДИЙН ТАЙВАН АМЬДРАЛЫГ ҮЙМҮҮЛЭЭД БАЙГАА ЦААД ЭЗНИЙ ИМПИЧМЕНТИЙН АСУУДЛЫГ ГАРГАЖ ШИЙДМЭЭР ЮМ.

Иргэн
Иргэн
5 сар 7, 2021 15:28

Энэ Адьшаа булхай нь илэрхээр гишүүнээсээ татг�##�злаа гэвүү овоодоо

Зочин
Зочин
5 сар 7, 2021 15:35

Худ�##� байлгүйдээ. АН-ынхан гэдэг чинь юу ч гэж худ�##� з�##�ахаас буцахгүй, улайрсан гарууд байгаа юм. Адшаагийн хүсэлтийн дагуу их хурын гшиүүнээс гаргах хэрэгтэй. Төрөөр бүү тогло, бүү тоглуул.

Зочин
Зочин
5 сар 7, 2021 16:22

Иргэдээ бүрэн вакцинжуулсаны дараа сонгуулиа хиймээр юм даа.

зочин
зочин
5 сар 7, 2021 16:51

Сонгуулийн дараа бүх юм сайхан болно оо. 6 -р сарын 10 наас хаашаа ч хамаагүй тэнээрэй. Одоо их сүр үзүүлээд л сонин байна аа.

Зочин
Зочин
5 сар 8, 2021 08:01

gashuun suhait shivee hvrengiin uduriin terbumaas buudgvi avilgchin adishaa mun vv

Зочин
Зочин
5 сар 8, 2021 18:56

Адшаа хулхидчихсийм уу

zochin
zochin
5 сар 8, 2021 21:39

Hurelsuhiin taviul Delgernarangiin hiij bga ajil.Hen ch Erdeniig songohgui.Hurelsuh tuuniig tootsson bga.Muuhai luivarchid uoma.Songuuli egehgui baiya.

Зочин
Зочин
5 сар 9, 2021 14:48

Хүрэлсүхииг гаргаж болохгүй тэгвэл хойд солонгос шиг болон хууль бусаар хуурамч тамга хиисэн хүмүүс болих хэрэгтэй Эрдэнэ Энхбат хоёрыг ард иргэд сонгохгүй гэдииг Хүрэлсүх мэдээд Эрдэнэии тамгыг хуурамч хиисэн байхгүй юу

Г.Бааран
Г.Бааран
5 сар 9, 2021 23:10

Сонгуулийн ерөнхий хороо ингэж болохгүй. Өгсөн матери�##� болгоныг авч шийдвэрээ гаргах ёстой. Яагаад заав�##� Н.Алтанхуягийн матери�##�ыг аваагүй гэж гөрдөж байгаа юм. Ингээд л найруулсан жүжиг гэдэг нь ил байна.

Зочин
Зочин
5 сар 10, 2021 01:15

Алтанхуяг, Эрдэнэ 2-ын маргааныг СЕХ таслах ёсгүй. Тиймээс матери�##�ыг нь хүлээж авах боломжгүй л дээ Г.Бааран гуай

Иргэн
Иргэн
5 сар 10, 2021 15:51

Ингэж хоёрын хооронд үлгэн с�##�ган байснаас хойд солонгос шиг болсон нь дээр дээ болохгүй нэгийг нь их бууны аман дээр тавьж буудаад л нохойд хаяж өгөөд л тэр чинь иргэдээ биш дарга нэртэй сүгнүүдийг л тэгдэг биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button