УЛС ТӨР

УОК-оос хөл хорионы үр дүнг хадгалж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг уриаллаа

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Маргааш буюу тавдугаар сарын 8-ны өглөөний 06.00 цагаас эхлэн гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж буй билээ. Өөрөөр хэлбэл зэрэглэл нэг шатаар буурч буй.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг “Халдварын нөхцөл байдал амаргүй хэвээр байгааг иргэддээ дахин сануулмаар байна. Хэдийгээр 26 хоногийн хөл хорио тогтоож, тодорхой үр дүнд хүрсэн ч өдөр бүр олон тохиолдол бүртгэгдэж, нас баралтын хувь ч өндөр байгааг санах хэрэгтэй. Иймд ирэх өдрүүдэд хувь хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхааруулж байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрийн хувьд хөл хорио санасан үр дүн авчраагүй ч нөхцөл байдлыг тодорхой хэмжээнд зөөллөсөн. Цаашид авч хэрэгжүүлэх, мөрдөн сахих үйл ажиллагаа олон байна гэж онцлов.

Харин УОК-ын нарийн бичгийн дарга Ж.Амгалан хурандаа, хэрэв хөл хориогүй бол тавдугаар сарын 1 гэхэд өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 3,000 гарах байсан. Иймд хөл хорио үр дүнгээ өгсөн. Харин үүнээс хойш иргэдийн ухамсар, сахилга бат мэдэх хэрэг болж байна хэмээн анхаарууллаа.

Тэдний хувьд ирэх долдугаар сар гэхэд халдварын нөхцөл байдал харьцангуй намжмал болох тухай математик тооцоолол байгааг онцоллоо.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button