НИЙГЭМ

УОК-оос өлсгөлөн, суултаа зогсоохыг шаардлаа

Өлсгөлөн зарлаж буй УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд өнөөдөр Улсын Онцгой комиссоос албан шаардлага хүргүүллээ.

Уг шаардлагад Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хөл хорио, хязгаарлалтын дэглэмийг бууруулсан боловч коронавируст халдварын тархах эрсдэл “Маш өндөр” байгааг иргэд, олон нийт анхаарах шаардлагатай байна.

Энэ цаг үед Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, энэ үйлдэлдээ иргэд, олон нийтийг уриалах нь халдварт өвчнийг тархаах эрсдэл дагуулж байгаа тул Улсын онцгой комисс үйл ажиллагаагаа зогсоох тухай албан шаардлагыг дахин хүргүүлж байна. Та бүхний гаргаж буй энэхүү үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 3-т заасан “Улс орны буюу тодорхой нутаг дэсвгэрийн хэмжээнд онц болон дайны байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно” заалт болон  Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газрын 2021 оны 115 дугаар тогтоолоор “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаагаар сунгасан”-тай холбогдуулан гарсан Нийслэлийн засаг даргын А/357 дугаар захирамжийг тус тус зөрчиж байна.

Иймд Монгол Улсын Их хурлын эрхэм гишүүд Та бүхэнд Үндсэн хуульд заасан иргэний журамт үүргээ биелүүлж хуулиа дээдэлж, халдварын дэгдэлтээс бий болох эрсдэлд бодитой дүгнэлт хийж, цар тахлын үед хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулах, уриалахгүй байх, хүн олноор цуглуулахгүй байхыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 271.3-т зааснаар Улсын Онцгой комисоос шаардаж байна гэжээ.

Ташрамд дурдахад өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын нийт 44,016 тохиолдол бүртгэгдэж, эмчилгээнд 11,716 иргэн байгаа бол халдварын улмаас 171 иргэн нас бараад байна гэж Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

12 Сэтгэгдэл

  1. М####аа коммунист фашизм гэж юу байдаг юм бэ олгой толгойтой иим юмнууд үхэж зай болох хэрэгтэй хамт өлсөөд хамт үхээч

  2. АН дотроо эв зүйгээ олж чадархгүй, хэрүүл тэмцэлдээ ард түмнийг оролцуулахаа боль, ард түмний нэр барьж өөрсдийнхөө эрх ашгийг хангахаа боль

  3. Уулаасаа хууль зөрчиж. Хүн гүтгэж. Албан туша####ын төлөө өлсөж. Эргүүтэж байгаа. Энэ эргүүндийн толгойг илэх хэрггүй. Шууд баривчилж саатуулөх хэрэгтэй байна. Хамгийн гол нь т####байг бохирдуулаад хүн цуглуулж.хог тариад байна.

  4. Чирээд гулд татаад ч хамаагүй аваад яв. Наадуул чинь ч хэцүүдлээ. Ковид ч аюуллаа. Ард нийт туйлдаж байгааг илүү бодож үз!!!

  5. УОК бас МАН ы гар хөл боллоо.Бүгдийг авсан нь УОК ын мэдэгдлээс бүрэн харагдаж байна.Өвчинөөр д####имдуулж хуульгүй өрсөлдөгч үгүй сонгууль явуулахаар боллоо доо

  6. Цар тахлын тархолтаа хумихад анхаарлаа хандуулахын оронд сонгуульд оролцох гэж үхэлджийн. Өөрсдөө л сонгогдож байв#### ард түмэн чинь, улс орон чинь тахолд нэрвэгдэх хамаагүй юу

  7. Цар тахлын тархолтаа хумихад анхаарлаа хандуулахын оронд сонгуульд оролцох гэж үхэлджийн. Өөрсдөө л сонгогдож байвол ард түмэн чинь, улс орон чинь тахолд нэрвэгдэх хамаагүй юу

  8. Баттулга улс орон нь цар тах####тай байхад өвчны т####аар сэрэмжлүүлж ури####ж ганц үг ч гав хийхгүй юмаа. Харин эсрэгээрээ ард түмнээ т####цуулаад үймээн самуун дэгдээх гээд л байх шиг байх юм Боловсрол нимгэн хүний хувьд ч хэцүү л байгаа байх даа

  9. Баттулга одоо Монгол улсын ерөнхийлөгч биш дайсан, хорлон сүйтгэгч болон хувирлаа. Бид тахлыг давах гэж ихэд чармайж бас их айж байхад.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button