НийгмийнНИЙГЭМ

Вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдийг товчоогоор нэвтрүүлнэ

УОК-ын тушаалаар хот, орон нутаг хоорондын хөдөлгөөнийг зохицуулах түр журам баталсан. Энэ журмын хүрээнд хот хоорондын тээвэрт хязгаарлалт үргэлжилнэ. Иргэд дураараа явахыг зөвшөөрөхгүй. Дараах шалтгаантай иргэдийг нэвтрүүлнэ. Үүнд:

  • Яаралтай эмнэлгийн тусламж авахаар болон үзүүлэхээр явж буй
  • Буяны ажлаар зорчих
  • Байнга оршин суудаг аймаг, сум руугаа буцаж байгаа
  • Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэж байгаа бол
  • Уул уурхай, газар тариалан, зам, томоохон бүтээн байгуулалтад ашиглах тоног төхөөрөмж, бараа тээвэрлэж байгаа бол
  • Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд тохиолдолд зөвшөөрөхгүй.

Иргэд замд гарахаасаа өмнө тухайн орон нутгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авсан байна. Мөн тухайн иргэн, зорчигч вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон байх ёстой. Өвчлөөд эдгэсэн бол эмнэлгийн магадлагаа шаардана. Вакцины бүрэн тунд хамрагдаагүй, өвдөөгүй бол ПГУ буюу PCR шинжилгээний хариу заавал шаардана. ПГУ шинжилгээний бичиггүй бол зөвшөөрөлтэй байсан ч таныг нэвтрүүлэхгүй. Орон нутгийн зөвшөөрөл байхгүй бол таныг мөн л нэвтрүүлэхгүй. Хот руу ирэх иргэдэд адил шаардлага тавина. Гагцхүү Нийслэлийн онцгой комиссоос зөвшөөрөл авах шаардлагагүй. Мөн иргэд хот руу ямар зорилгоор нэвтрэх гэж байгаагаа баримт бичгээр баталгаажуулах шаардлагатай болохыг УОК-ын Шуурхай штабын  дарга, хурандаа Ц.Ганзориг хурандаа хэллээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button