НИЙГЭМ
Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн иргэд дархлаажуулалтад хэрхэн хамрагдах вэ

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг вакцинд хамруулах талаар Эрүүл мэндийн сайдын тушаал гарчээ.
Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр
"Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу коронавирусийн эсрэг вакцины эхний тун хийлгэсэн болон вакцинд огт хамрагдаагүй байхдаа халдвар авсан хүмүүс вакцинд хамрагдах юм.
- Дархлаажуулалтад огт хамрагдаагүй байхдаа халдвар авсан иргэд батлагдсан өдрөөс 21 хоногийн дараа вакцины эхний тундаа хамрагдана.
- Харин вакцины нэгдүгээр тунгаа хийлгэснийхээ дараа халдвар аваад эдгэрсэн хүмүүс халдвар батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараа вакцины хоёрдугаар тунгаа хийлгэх юм.
- Харин бүрэн тунгаа аваад коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүс вакцинд хамрагдахгүй.
- Халдвар батлагдаад 21 хоногоос дээш хугацаа өнгөрсөн ч дээр журмын дагуу вакцинд хамрагдах боломжтой&8221; гэв.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дураараа .. Юм бэ. Энэ сайдад зөвлөдөг юмнууд нь ямар боловсролтой юм. Өөрсдөө мэдэхгүй бол гадаадын эрдэмтдийг сонс. Гадаад хэл мэдэхгүй бол хүн гуйж орчуулга хийлгүүл. Өвчилсөн хүмүүс ханг�##�ттай дархлаатай бдгыг мэдэхүү
Azid manaih vakcinjaltaaraa 1-d orson bna shuu!