НийгмийнНИЙГЭМ

Ялалтын баярын жагсаалын тэргүүн эгнээнд монгол цэргүүд алхлаа

Аугаа Эх орны дайны Ялалтын 76 жилийн ой энэ жил тохиож байна.

Уг баярт зориулсан цэргийн ёслолын жагсаал ёслол төгөлдөр эхэлж, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Гансэлэмээр ахлуулсан Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн 75 алба хаагч жагсаалын тэргүүн эгнээнд алхлаа. Уг жагсаалд оролцохоор Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид өчигдөр Улаан-Үд хотыг зорьсон юм.

ОХУ-ын Буриад улсын нийслэлд болох цэргийн парадад Агаарын довтолгооноос хамгаалах хүчин, хууль сахиулах байгууллагууд, цэрэг-эх орончдын хөдөлгөөнүүдийн 1500 гаруй хүн, 50 гаруй нэгж техник хэрэгсэл оролцож байгаа юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button