НИЙГЭМ

Э.Ананд хүүгийн эмчилгээний зардалд 200 сая гаруй төгрөг цуглажээ

Ананд хүү найман настай. Энэ оны гуравдугаар сарын 30-нд “Багана нурууны соронзон резонаст томографийн” тодосгогч бодистой оношилгоо хийгдэж нугалмуудын түвшинд 11,8см, хэвлийн хөндийн зайруу 1.7см Х 6.8см хэмжээтэй түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогджээ. Одоо хүүгийн бүсэлхийнээс доош мэдээгүй өтгөн, шингэнээ гаргадаг болсон байна.

Монголд бүрэн эмчлэх боломжгүй бөгөөд эцсийн найдвар нь БНСУ-ын Soon chun hyang seoul university hospital эмнэлэг болоод байгаа аж. Хагалгааны зардалд 380 гаруй сая төгрөг шаардлагатай хэмээн БНСУ-ын эмнэлгээс мэдэгдсэн байна. Улмаар хүүгийн эмчилгээнд урлаг соёлын одоос эхлээд энгийн иргэд чадлаараа хандив өгч буй. Хүүгийн эмчилгээний зардалд нийт 380 сая төгрөг шаардлагатай бөгөөд өчигдрийн байдлаар 200 сая гаруй төгрөг цуглаад байгаа аж. Түүнчлэн “Хүннү Мото” клубын залуус 20 сая төгрөгийн хандивийг Э.Ананд хүүгийн гэрт хүргэж өгчээ.

Иймд та бүхэн тусламжийн гараа сунгаж, найман настай хүү Анандад хүүд маань амьдрал бэлэглээрэй.

  • Төрийн банк: 102700381773 Даваа (Ээж)
  • Худалдаа хөгжлийн банк 406084536 Даваа
  • Хаан банк 5447233328 Цэцэгжаргал (Эмээ)

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button