Нийгмийн

Н.Учрал: Миний бяцхан үрсийн залбирал, ид шид намайг энэ ертөнцөд үлдээсэн

УИХ-ын гишүүн Н.Учрал бага охин У.Уянгынхаа төрсөн өдрийн баяраас хуваалцаж, цахим хуудастаа ийн бичжээ. Тэрбээр:

“Өнөөдөр бага охин Учралын Уянга маань мэндэлсэн өдөр. Элэг бүтэн байх хичнээн сайхан юм бэ. Хүмүүс хов жив, атаа жөтөөгөөр хооллож эд материал, өнгө мөнгөний төлөө өөрийгөө үл танитлаа өөрчлөгдөх ч амьдралын үнэ цэн бол энх тунх, элэг бүтэн оршиход л байдаг. Ухаарал тээсэн өнгөрсөн саруудаа эргэн санахуйд хүүхдүүдээ хараад бодлогшров.Аав нь жил бүр засдаг ёолкны модоо өнгөрсөн жил чимэглэж чадаагүй. Аавынхаа, өвөөгийнхөө төрсөн өдрөөр Тэрэлж явна гээд бас л чадаагүй. Ээжийнх нь хийлгэсэн гоё дээлүүдийг хослуулж өмсөөд цагаан сараар хүүхдүүдтэйгээ мөрөө гаргадаг ёсоо дахиад л мартсан.

Охидуудаа баярлуулах ёстой Мартын 8, хагас бүтэн сайнд салхинд авч гардаг уламжлал бүгд эвдэгдсэн. Харин өнөөдөр аав нь охиныхоо төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэж байгаадаа баяртай байна. Намайг сэхээний орон дээр хэвтэж байхад миний хань 3 хүүхдийг маань авч орж ирэхэд зүрх шимширч сэтгэл өмөрч ахуйд миний бяцхан үрсийн залбирал, ид шид намайг энэ ертөнцөд үлдээсэн юм шүү дээ. Олон жил охиныхоо төрсөн өдрийг нь тэмдэглэж хүний хань болоход нь хөтлөөд аваачих аав чинь байхыг хүсэж байна. Чи минь аав, ээж хоёрынхоо амьдралын утга, учралын уянга болж эгшиглэж ирсэн болохоор нь Уянга гэж нэр өгсөн юм шүү дээ. Уянгалж яваарай миний охин. Учралаа уянгалуулж хөөрхөн охин төрүүлсэн ханьдаа баярлалаа” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button