Нийгмийн
Ээж, хүү хоёрыг усанд осолдохоос аварчээ

Налайх дүүргийн зургадугаар хороо “Өнөр” амралтын газрын урд голд Ланд-100 маркийн автомашин усанд живсэн, дотор нь хоёр иргэн гацаж усанд осолдох нөхцөл байдал үүссэн гэсэн дуудлага иржээ.
Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан аврах бүлгийн есөн албан хаагч ослын газар ажиллажээ.
Ослын газар очиход 37 настай иргэн Г, 3 настай Э нар машинд гацсан, эрэг рүү гарах боломжгүй болсон байдалтай байсныг шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж, аварсан талаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.