Нийгмийн

М.Чулуун-Эрдэнэ: ХБХХГ-ын удирдлагууд ажлын цагаар зугаалж, архидсан баримт байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн М.Чулуун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын удирдлагууд буюу ХНХЯ-ны харьяа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн нэр бүхий удирдлагууд болох найман хүн тавдугаар сарын 01,15-нд ажлын цагаар албаны машин хөлөглөн зугаалга зохион байгуулсан. Уг нь төрийн албан хаагч ажлын өдөр ажлын цагаар ажил дээрээ байх ёстой. Гэтэл энэ хүмүүс зугаалга зохион байгуулж архидан согтуурсан. Төрийн албаны үндсэн зарчим бол хууль дээдлэх. Гэтэл энэ нөхдүүд ингээд дураараа аашлаад явж байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэмжих хөтөлбөр байдаг. ТББ, компаниудад олгодог. Энэ төслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилго бүхий байгууллагад олгодог.

Гэтэл энэ төсөлд хамааралгүй байгууллагуудад төсөл олгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилтай, орлоготой болгох боломжийг хулгайлсан.

Тамгын газрын дарга Хурцэцэг гэж хүн ивээн тэтгэгч байгууллагаас олгосон нөүтбүүк принтерийг хувьдаа завшсан. Ийм өлөн. 2019 оны зургадугаар сард хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын дунд IT тэмцээн зохион байгуулсан. Түрүүлсэн хүүхдэд “IT zone” нийгмийн хариуцлагын хүрээнд нөүтбүүк, принтер өгсөн.

Мөн 150 сая төгрөгөөр хуучин машин авсан. Лифттэй, тэргэнцэртэй хүн суугаад явах боломжтой автобус байдаг. Гэтэл оронд нь хуучин старекс гэж машиныг 150 сая төгрөгөөр авсан. Төсвийн мөнгийг үр ашиггүй зарсан. Ямар байгууллагаас  авсан бэ гэхээр зам засварын үйлчилгээ эрхэлдэг байгууллагаас авсан байгаа юм. Соната 8 машиныг бас 100 сая төгрөгөөр авсан байна.

Халуун хэмжигчийг нэг ширхэгийг нь 500 мянгаар авч байгаа юм. Боль л доо. Арай ч дээ. зах зээлдээ 60 мянгын үнэтэй байгаа.

Дараа нь вэбсайт хийсэн. Зах зээлийн үнэ нь 5-15 сая байдаг юм байна. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сайтыг 35 сая төгрөгөөр хийсэн гэж байна” гэлээ.

Г.МӨНХГЭРЭЛ: ЗАРИМ МЭДЭЭЛЭЛ НЬ ХУУЛИЙН ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХААР БАЙСАН

Харин ХНХЯ-наас эл асуудалд хариулт өглөө. Уг хэргийг шалгасан ажлын хэсгийн төлөөлөгч Г.Мөнхгэрэл хэлэхдээ “Иргэн М.Чулуун-Эрдэнээс гуравдугаар сарын 27-нд гомдол ирсэн. Зарим мэдээлэл нь хуулийн дагуу арга хэмжээ авахаар байсан. Хуулийн олон талт ажиллагаа хийдэг учраас  ажлын хэсэг хөл хорионы хугацаанд ажиллаагүй. Түрүүлсэн хүүхдүүдэд компьютер өгөөгүй складандаа хийсэн байсан асуудал гарсан. Тиймээс компьютерийн үнийн дүнг түрүүлсэн дөрвөн хүүхдэд хувааж өгөхөөр болсон. Агентлагын хариуцлагагүй байдлаас болсон.

Халуун хэмжигч 500 мянгаар авсан. Холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохоор болсон. Зах зээлийн ханшаас өндөр үнэтэй байсан. Соната автомашины асуудлыг аудитын байгууллагаас шалгасан.

Энэ бүх асуудлыг ХНХ-ийн сайд А.Ариунзаяа ажлын хэсэг байгуулаад шалгаж байна. Зөвхөн өргөдлөөр шийдэхгүй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button