Нийгмийн

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг задлах эсэхийг Дээд шүүхээр хэлэлцэх тов гарлаа

Энэ сарын 14-ний баасан гарагт Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар шалгах эсэх талаар хуралдахаар товложээ.

Тэднийг эрүүдэн шүүсэн гэгддэг Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнд дээд шүүхээс ял оноосны дараа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хрэгийг дахин задалж, шалгаж болох үндэслэл бий болсон юм.

Эрүүгийн хуулийн 41.1-1.2 дахь хэсэгт “Шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно” гэж заасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button