УЛС ТӨР

Хүүхдийн мөнгө, цахилгаан дулааны төлбөрийн хөнгөлөлтийг он дуустал сунгахаар урьдчилан төлөвлөжээ

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад 100 дахь хоног нь болж байна. Ажлаа авсан цагаасаа сэтгүүлчдэд нээлтттэй байхаар зарласан. Тиймээс яг одоо 37 сэтгүүлчтэй нээлттэй ярилцаж байна.

Долдугаар сарын нэгнээс аж ахуй нэгжүүдийн татвар, ус дулаан, тогны мөнгөө төлж эхэлнэ. Хүүхдийн мөнгө хасагдана. Тэгвэл энэ хэцүү цагт эдгээр шийдвэрээ үргэлжлүүлж болох эсэхийг сэтгүүлч асуулаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа “Цар тахлын нөлөө гүйцэд арилахгүй бол он дуустал сунгана гэж урьдчилсан байдлаар төлөвлөж байна. Төсөвт асар их эрсдэл учруулж болзошгүй. Вакцинжуулалт хурдан хийгээд, эдийн засаг эргэж сэргээд, үзүүлэлтүүд сайжирвал энэ халамжуудаас татгалзана. Гэхдээ шууд татгалзахгүй. Үе шаттай хийнэ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-05-10 14:40

Хүүхдийн мөнгө болж байна, цахилгаан дулаан тэглэх гэж байж бүр дампууруулчих юм биш биз, хүний юм үнэгүй юм хоёрт хүрз барьсан гамин шиг гэдэг шиг болох вий

Холбоотой мэдээ

Back to top button