УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: С.Одонтуяа гишүүн гаалийн байцаагчийг дарамталж, вакцин татан авалтад нөлөөлсөн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 100 хоногийн тайлангаа тавьж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байна.

Тэрбээр өмнө нь "Манай зарим улстөрчдийн хариуцлагагүй үйлдэл вакцины татан авалтад нөлөөлсөн байна. Шаардлагатай бол тэр УИХ-ын гишүүдийн нэрийг зарлана” гэсэн мэдэгдэл хийж байсан.

Тэгвэл өнөөдөр вакцин татан авалтад саад учруулж, нөлөөлсөн УИХ-ын гишүүний нэрийг хэвлэл мэдээллийнхэн болон олон нийтэд зарлалаа. Тодруулбал, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа гэр бүлийн хүний хамт дээрх үйлдлийг хийсэн хэмээн мэдэгдэв.

Энэ тухай хэлэхдээ, "УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний гэр бүлийн хүн н.Өлзийбүрэн нар байсан. Зарим сэтгүүлчидтэй ярьж, гаалийн байцаагч нар руу утасдаж, дарамталсан асуудал гарсан. Энэ асуудлыг би шалгуулна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-11 06:43

Хятад вакцины татан ав####тад нөлөөлсөн юм уу, эсвэл бүх вакцины татан ав####тад нөлөөлсөн юм уу, тодорхой бичээч.

Иргэн
Иргэн
2021-05-11 08:11

Ан хан муу юм л хииж чаддаг биздээ ан иин энэ чавка их хэл амтай шүү чадах байх шүү

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x