ХУУЛЬ

Өмгөөлөгч Г.Батбаяр: 30 гаруй хүн шүүх хуралд оролцож байгаа тул болохоор их удаан болж байна

Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр /2019.08.13/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Шүүх хурал 13 цагийн үед завсарлаж, 14:30 цагт эхлэхээр болсон билээ. Харин шүүх хурлын завсарлагаанаар өмгөөлөгч Г.Батбаяраас шүүх хурлын явцын талаар мэдээлэл авлаа.

-Шүүх хурал хэдэн хувьтай явагдаж байна вэ? Өнөөдөр дуусах болов уу?

-Шүүх хурлыг бүхэлд 100 цаг явагдах ёстой гэж үзвэл талдаа л орж байна. Шүүх хуралд 20 орчим өмгөөлөгч, 9 оролцогч, хохирогч нар гээд 30 гаруй хүмүүс оролцож байгаа болохоор их удаан болж байна.

-Өнөөдөр шийдвэр гарах уу?

-Өнөөдөр дуусна. Шүүх хэдий хэр хугацаанд шийдвэрээ гаргахыг бид мэдэхгүй. Эхлээд шүүгдэгч нар үгээ хэлнэ. Түүний дараа асуулт хариулт явагдана. Мөн гэрч нар орж ирж үгээ хэлнэ. Мөн л үүний дараа асуулт хариулт явагдана. Ингээд нотлох баримт шинэчлэн судална. Үүний  даараа нотлох баримттай холбоотой асуулт харилт явагдаж, дүгнэлтүүд хоёр удаагийн шат дараатайгаар явагдана. Ингээд гэмт буруугүй хуралдаан завсарлана.

Одоо бол эхний шатанд яваа. Шүүх хурал ер нь их л удах байхдаа. Магадгүй өнөөдөр шүүх хурлын шийдвэр гарахгүй ч байж болох талтай.

Д.ЖАРГАЛМАА

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close