Нийгмийн

ЭСРЭГ БАЙР СУУРЬ: С.Одонтуяа гишүүн вакцин гацаасан нь үнэн үү, эсвэл Л.Оюун-Эрдэнэ гүтгэв үү...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Засгийн газрын 100 хоногийн ажлаа тайлагнахдаа вакцин татан авалтад УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, нөхөр Г.Өлзийбүрэнтэйгээ хамтран саад учруулахыг оролдсон хэмээн хэлсэн юм.

Тэрбээр “УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний гэр бүлийн хүн Г.Өлзийбүрэн нар байсан. Зарим сэтгүүлчидтэй ярьж, гаалийн байцаагч нар руу утасдаж, дарамталсан асуудал гарсан. Энэ асуудлыг би шалгуулна” гэсэн билээ.

Харин С.Одонтуяа гишүүн өөрийн нүүр хуудсаар дамжуулан дараах тайлбарыг хэллээ.

Тэрбээр “Би вакцин татаж авах хөрөнгөө төсөвт суулгаач, мөн иргэдэд вакцинаа сонголттой хийлгэх боломж олгооч гэсэн хоёр өнцгөөс л дуугарч ирсэн. Энэ агуулгаар Засгийн  газрын үйл ажиллагааг шүүмжилсэн нь үнэн. Шүүмжилсний төлөө ийм үндэслэлгүй асуудлаар гүтгэж байна. Үүнийг хуулийн байгууллагад хандаж шалгуулна.

Сөрөг хүчин бол эрх баригч талыг шүүмжлэх, тэдэнд хяналт тавих эрх үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнийгээ хийсний төлөө ийм хандлага үзүүлж болохгүй. УИХ-ын чуулган дээр хэд хэдэн удаа Ерөнхий сайдыг өөрөө орж ирж, цар тахлын нөхцөл байдлаа тайлагна гэж  асуудал тавьсан нь үнэн. Харин вакцин гацаах санаа ямар ч монгол хүнд байхгүй. Эсрэгээрээ өөрсдийнх нь үйл ажиллагаа вакциныг гацаасныг нотлох болно гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
лол
лол
2021-05-11 11:43

МАНгарууд ийм л юм ярина дээ нэг сул гишүүн
хүүхэн чадах уу

Иргэн
Иргэн
2021-05-11 11:53

Одонтуяа гишүүн гацаасан гээгүй, улс төржүүлсэн гэсэн. Энэ 2 маш том ялгаатай.

Зочин
Зочин
2021-05-11 13:23

1 gaali baacaagch teged yahuu. gacaaj chadahuu

Холбоотой мэдээ

Back to top button