ЭДИЙН ЗАСАГ

Б.Жавхлан: Нийгмийн даатгал, татварын өр тэглэж, өршөөл үзүүлэх хууль батлахгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөө бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзсан. Уулзалтад бизнес эрхлэгчдийн төлөөллөөс гадна Сангийн сайд Б.Жавхлан оролцсон юм.

Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “Нийгмийн даатгал, татварын өрийг тэглэдэг, өршөөдөг зүйл рүү бид явахгүй. Монгол Улс нэг удаа ийм хууль гаргасан. Дахиж ийм зүйл хийхгүй. 1990 онд шинэ нийгэм, шинэ эдийн засаг руу шилжсэн улс орнууд далд эдийн засгийг ил болгох зорилгоор татварын өршөөл үзүүлж байсан.

Аж ахуйн нэгжүүд орлого олдог, төр түүнийг нь дэмждэг, татвараа авдаг тогтолцоо руугаа явна. 2020, 2021 оныг дамжсан цар тахлын үед төрөөс үзүүлж болох дэмжлэг, хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлж байна. Татварын хөнгөлөлтөд өнгөрсөн онд 2,3 их наяд, энэ жил 1.7 их наяд төгрөг зарцуулсан. Төсөвт ахадсан ачааллыг аваад явж байгаа. Дээрээс нь төрийн мөнгийг мөн дайчилж байгаа” гэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button