УЛС ТӨР

НДЕГ: Ахмадууд ваучер авах шаардлагагүй, тэтгэврийн данс руу сая төгрөгийг шилжүүлнэ

Өмнө нь зургаан сая хүртэлх төгрөгийн зээлтэй 228 мянган ахмадын 695 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн. Одоо 238 мянган ахмадад нэг сая төгрөг хүртэлх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлээд, тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх ажлыг эхлэх гэж байна. Үүнд 216 тэрбум төгрөг зарцуулагдах юм.

Иймд ахмадуудад нэг сая төгрөгийн үнийн дүн бүхий ваучерийг харьяа хороодоор нь дамжуулан урьдчилан тарааж эхлээд байна. Ваучер авах гэсэн иргэд хороодод оочер дараалал, бөөгнөрөл үүсгээд байна.

Тэгвэл энэ талаар НДЕГ-ийн хэвлэлийн ажилтан Э.Баасанжалба мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нэг сая төгрөг авах ахмадууд заавал үнэт цаас авах шаардлага байхгүй. Үнэт цаастай ,цаасгүйгээс үл хамааран тэтгэврийн данс руу нь нэг сая төгрөгийг шилжүүлнэ” гэлээ.

Тавдугаар сарын 21-нээс мөнөжүүлэх ажил эхлэх учраас түүнээс наана ахмадууд банкинд дараалал үүсгэж, халдвар хамгааллын дэглэм алдах шаардлагагүй гэдгийг ийнхүү онцлон мэдээлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хөгшин хүн
Хөгшин хүн
2021-05-11 12:16

Хэнд ч хэрэггүй цаас хэвлүүлж үргүй зард�##� гаргах шаардлагагүй байж. Энэ ажлыг зохион байгуулж мөнгө хөрөнга шамшигдуулсан этгээдүүдэд хариуцлага тооцоо Оюун- Эрдэнэ сайдаа. Бараг цаас хэвлэх мөнгөө зээлгүй хөгшдөд нэмээд олгох байж. ГХЯ сайд хүүхний хэвлэлийн компанид хэвлэсэн гээ биздээ. Улсын эдийн засаг хүнд гэх мөртлөө ийм увайгүй үйлдэл дандаа гаргах юмаа болиоч та нар!

иргэн
иргэн
2021-05-11 12:28

сан�##� нэг байна. ямар ч хэрэггүй цаас түүнийг нь гх сайдын компани төсвөөс хагас тэрбум авч монополдож хэвлэсэн гэх мөнгө хуссаар л ..,,

Зочин
Зочин
2021-05-11 12:51

Өөө бүүр хулхидлаа. Уг нь хувьцаа өгнө гээд байсан биздээ? Одоо бэлэн мөнгө болгочиж. Ийм үнэтэй цаас хэвлэсэн нөхрөө ш�##�гаарай.

Уншигч
Уншигч
2021-05-11 12:58

Зөв зөв ямар эргүү новш нь энэ хэцүү цагт олон дамжлага гарган баг дээгүүр муусайн хөгшчүүдийг тэнүүлэх шийдвэр гаргаж будлиулдаг байнаа. Тэгвэл зээлээ ха�##�гасан нөхдүүдийг багаад дамжуулж ил болгох байсан юм. Энэ зээлгүй ахмадуудад олгох гэсэн сая төгрөгийг янз бүрээр сенсаацлаад цагаан хэл аманд оруулчихлаа. Ум базар вааний хум пад.

han
han
2021-05-11 13:11

yah gej heden zuun sayr ni urwn baij unet tsaas geechee hevluuleedvtaraasan yum be hairan mongo ingej oorsdoo mongiig ureed ard irgeddee bolhoor mongol uls yaduu mongogui bna geed soliorood baihiin

Irgen
Irgen
2021-05-11 13:11

Ingej bicheed baihad l horoonoos zalgaad duudaad bh yum.er ni ene unet tsaas hewlej buun mungu urj yadag bnaa.irgediin dans ru mungiig ni shiljuuleed l boloo shde.oilgohgui bn .

Иргэн
Иргэн
2021-05-11 13:38

Ямарч хэрэггүй цаас хэвлэж мөнгө идсэн Батцэцэг гэгч авгайг ш�##�гаж авсан мөнгийг нь төлүүлж,ажлыг нь өөрчлөх хэрэгтэй.ямарч зангараг мэдлэг байхгүй.

Үнэн
Үнэн
2021-05-11 13:42

Гадаад үгнийхээ утга учрыг олохгүй ,хоосон чамирхаж бат�##�сан хуулийн б�##�аг. УИХ- ын буруу. Ашиггүй юм хийхдээ гаршсан амьтад.

Зочин
Зочин
2021-05-12 08:58

Тэгээд яах гэж цаас төраасан юм иим тэнэг юм хиигээд дургүй хүргээд байх юм тэр олон сая мөнгө хайран юм хиисээд хог......иргэд

зочин
зочин
2021-05-12 14:18

Үнэт цаас хэвлэж өгөх нь зөв өө. Энэ хооронд бурхан болсон ахмадууд байгаа. Тэтгэвэрийн данс нь хаагдсан. Угаасаа үнэт цаасаар мөнгөжүүлнэ гэж байсан. Бурхан болсон ахмадуудын үр хүүхэд нь тэр үнэт цаасыг авч өөрсдийн дугаараа өгч эзэмшинэ. Ийм арга хэмжээ авах нь зөв. Мөн анх удаа байг�##�ын баялагаасаа хүртэж байгаа дурсамж үлдэж байгаа нь гоё.

Холбоотой мэдээ

Back to top button