Нийгмийн

Ялалтын баярын парадад оролцсон албан хаагчид өчигдөр эх орондоо иржээ

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид оролцсон билээ.

Уг баярт зориулсан цэргийн ёслолын жагсаал ёслол төгөлдөр эхэлж, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Гансэлэмээр ахлуулсан Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн 75 алба хаагч жагсаалын тэргүүн эгнээнд алхлаа. Уг жагсаалд оролцохоор Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид өчигдөр Улаан-Үд хотыг зорьсон юм.

Жагсаалд оролцсон албан хаагчид өчигдөр буюу тавдугаар сарын 11-нд эх орондоо иржээ. Тэд Улсын Онцгой комиссын шийдвэр, зөвлөмжийн дагуу тусгаарлагдаж буй бөгөөд 14 хоног тусгаарлагдах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
5 сар 11, 2021 17:29

Цаашдаа анхаарч авб�##� дээр юм. Бусад орнууд нь оролцоогүй байхад , дээр нь цар тах�##�тай байхад заав�##� оролцох хэрэг байсан уу. Хэрэв оролцохоор шийдсэн бол москвад нь очиж оролцох байсан . Дагуул улс шиг байхаа больсон гэж бодож байсан хэвээрээл юм шиг сонин мэдрэмж төрж байна шүү

Ард монгол
Ард монгол
5 сар 11, 2021 18:27

Б�##�дуушаа хийж улаан үд зэргээр �##�хаж доошоо орно вэ. Оросууд дайны үёийн монголын тусламжийг ч үнэлэхгүй байгаа бус уу . Монголын т�##�д дэлхийд байхгүй татвар онооно. Хөгийн дээрэнгүй бандитууд

Холбоотой мэдээ

Back to top button