Нийгмийн

НТТВ: “Өлсгөлөн зарласан гишүүд хоол идсэн” гэж мэдээлсэн Д.Батхишиг эмч 103-т ажилладаггүй

АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарлаад 7 дахь өдөр нь болж байна. Гишүүд нойтон өлсгөлөн зарлаж буй бөгөөд зөвхөн ус ууж буй юм.

Тэгвэл тэднийг 103-ын эмч нар очиж үзэхэд нууцаар хоол идэж байсан илэрчээ гэх мэдээлэл өнөөдөр сошиалаар тарсан. Үүнтэй холбоотойгоор, Нийслэлийн түргэн тусламжийн төв УИХ дахь АН-ын бүлэгт албан бичиг хүргүүлжээ. 

Энэхүү албан бичигт Тус төв нь нас харгалзахгүй нийслэлийн бүх иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Эрх зүйн зохицуулалтаараа өлсгөлөнг харъяа дүүргийн эмнэлэг хариуцан ажилладаг. Манай төвд Д.Батхишиг нэртэй эмч ажилладаггүй” хэмээн мэдэгджээ.

Г.БАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мангуу нэгэн
Мангуу нэгэн
2021-05-11 17:43

Бүтэн 7 хоног юм идээгүй хүмүүс гэхэд арай цовоо сэргэлэн байх юм. Энгийн борчууд бол бас ч яахав ихэнхдээ хагас өлсгөлөн байдаг хүмүүс даваад гарах байх. Харин хоолны сайныг ярвайх шахуу зоог барьдаг хүмүүс, тэгээд энэ жиндүү хүйтэн хавар бараг шөнө осгочих шахуу орчинд 7 хоносон гэхэд арай л худлаа байх. Одоо бараг хөдлөх нь бүү хэл хэрүүл хийх тэнхэлгүй баймаар юм. Тэгтэл энэ хүмүүс сунгаад хөөрсөн адуу шиг л хэрүүл болох бүрд л чих сортолзоод ам ажиллаад байгаа харагдах юм. Буруу бодож байж магад л юм. Мэдэхгүй юмдаа гэж

Зочин
Зочин
2021-05-11 20:50

Хараад байхад хоол иддэг нь ойлгомжтой. Машин руу гаа гүйлдээд байсаншдээ. Тарган цатг�##�ан хэрүүлч хэвээрээ л буулаа даа.

Холбоотой мэдээ

Back to top button