Нийгмийн

Үүрэг гүйцэтгэж байхдаа амь үрэгдсэн алба хаагчдад зориулж хөшөө босгоно

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан албан үүргээ гүйцэтгэж байгаад баатарлагаар амь үрэгдсэн алба хаагчдынхаа гэгээн үйлсийг мөнхжүүлэх зорилгоор хүндэтгэлийн хөшөө байгуулах, уран сайхны болон баримтат кино хийх зэрэг бүтээн байгуулалтын ажил, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд иргэд, олон нийтийнхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж, албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан 114 алба хаагч байдаг.

Тэдгээр алба хаагчдынхаа гэгээн дурсгал, байгуулсан гавьяаг хойч үедээ мөнхлөн үлдээх алдаршуулах, эцэг эх, гэр бүл, үр хүүхдэд нь хүндэтгэл үзүүлэх зорилгоор цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдаас хүндэтгэлийн хөшөө байгуулахад нэг өдрийн цалингаа сайн дурын үндсэн дээр хандивлах санал, санаачилга, уриалга гаргасан. Цагдаагийн төв байгууллагын удирдлагаас түүхт 100 жилийн ойтой холбогдуулан дүүргүүд дэх цагдаагийн газар, хэлтсүүдэд 8.0 сая хүртэл төгрөг цуглуулах үүрэг чиглэл өгч, алба хаагчдаас 2 өдрийн цалинг шууд суутган авсан гэх мэдээ, мэдээлэл нийтлэгдсэн нь худал ташаа болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Док
Док
2021-05-11 18:29

Амьд байгаа хүмүүсээ гар газар хөл хөсөр амг�##�ан тайван, баян чинээлэг амьдрах бололцоог бүрдүүлж өгвөл, дараа нь тэр шаардлагатай дурсг�##�ын хөшөөг ард түмэн хандив нэгтгэн босгоношдэ. Одоо энэ хэцүү цагт мөнгө босгох идэх ш�##�таг гаргаж хөшөө нэртэй ур хийцгүй шавар овоолох хэрэг бнуу.

хүннү
хүннү
2021-05-12 01:35

Мөнгө ядах юмгүй босно. Иргэдээ торгоод мөнгө босго л гэсэн үг байна. Замын цагдаа нар замаас с�##�хаа байжээ. Манай жолооч нарч мөнгө сайтайг хэлхүү юу байхав дор нь төлнө. Өглөө эрт, эсвэл оройхон отоонд ордог хүмүүс шүү дээ.

Зочин
Зочин
2021-05-12 06:03

Шавар овоолохоо болиоч ээ. ҮЦХ-д амарч яваа хүмүүст дарамттай хөшөө хэрэггүй. Мод тарь.

Холбоотой мэдээ

Back to top button