Нийгмийн

Цэцээ гүнд алга болсон БНСУ-ын иргэн эсэн мэнд олджээ

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Манзуширын-Ам” гэдэг газар “Билгүүн туул” ХХК-ийн зохион байгуулсан Богд-Хан ууланд “Цэцээ гүн”-ний оргил өөд явган аялал хийж явсан61 настай БНСУ-ын иргэн энэ сарын 11-ний өдөр алга болсон талаар бид мэдээлсэн.

Тэгвэл уг иргэн өчигдөр буюу энэ сарын 12-ны өдрийн 08.00 цагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Скай Ресорт” цанын баазад өөрөө эсэн мэнд ирсэн байна.

Үндэсний аврах бригадын 39 алба хаагч, 12 нохой, 3 автомашин, НОБГ-ын 32 алба хаагч 1 нохой, 5 автомашин, Төв аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, 3 автомашин, Төв аймаг дахь Цагдаагийн газрын 10 алба хаагч, 1 нохой, 2 автомашин, Баянзүрх дүүргийн Цагаагийн 3 дугаар хэлтсийн 11 алба хаагч, 2 автомашин, нийт 111 хүн, 14 нохой, 15 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж ажилласан юм.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button