ЭРҮҮЛ МЭНД

ШУУД: Коронавирусийн 512 тохиолдол батлагдаж, таван хүн нас баржээ

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Тус яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр мэдээлэл өгөв.

Тэрбээр “Өчигдөр улсын хэмжээнд коронавирусийн 512 тохиолдол батлагдаж, таван хүн нас барлаа. 512 хүний 464 нь Улаанбаатарт, 48 нь орон нутагт бүртгэгдлээ. 1503 хүн эдгэж гарлаа. Эмнэлгээс 397, гэрийн хяналтаас 1106 хүн эдгэрч гарчээ.

Нас баралт 5 бүртгэгдлээ. Ингэснээр нийт 184 хүн нас бараад байна. 55 настай эмэгтэй, 47 настай эрэгтэй, 77 настай эрэгтэй, 78 настай эрэгтэй, 78 настай эрэгтэй байна. Ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлье.

Эмнэлэгт 4806 хүн эмчлүүлж байгаагаас 2631 хөнгөн, хүндэвтэр 1506, хүнд 548, маш хүнд хэлбэрийн 121 хүн байна. Түүнчлэн гэрийн ажиглалтад 4917 хүн эмчлүүлж байна. Тандалтад байгаа 787 хүн байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button