Нийгмийн

Эм, эмнэлгийн хэрэгсэл, ачиж явсан автобус шатжээ

Улаанбаатар хотоос Ховд аймаг руу зорчиж байсан автобус Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт шатжээ. Тодруулбал, өчигдөр буюу тавдугаар сарын 11-ний өдрийн 12:52 цагт Говь-Алтай аймгийн ОБГ-ын 7048101 тусгай дугаарын утсанд иргэн хүн тээврийн автобус шатаж байна гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн ОБГ-ын гал түймэр унтраах 59-р ангийн 5 албан хаагч газар дээр нь ажиллаж, 1 цаг 55 минутын хугацаанд галыг бүрэн унтраажээ. Автобусанд 2 жолоочоос өөр хүн зорчиж яваагүй бөгөөд эм, эмнэлгийн хэрэгсэл, бусад дайвар ачаануудыг ачиж явсан байна. Гал түймэрт өртөн гэмтэж, хүний амь нас эрстээгүй. Харин автобусны ачаанууд бүгд шатсан байна.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button