Нийгмийн

Автомашинтайгаа голд урссан иргэдийг аварчээ

Туул голд дөрвөн иргэн машинтайгаа урссан осол өнгөрсөн шөнө гарчээ. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11дүгээр хороо Баянзүрхийн гүүрнээс Хар хошуу орох замд Туул голд согтуу иргэд автомашинтайгаа усанд урсаж байна гэх дуудлага онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлагын дагуу шөнийн  01:42 цагт Аврах ангийн бүлгийн дарга, дэслэгч Д.Энхбаяраар ахлуулсан таван албан хаагч, нэг автомашинтайгаар ослын газарт очиход 30-31 насны гурван эрэгтэй, 28 настай эмэгтэй нар Toyota Sai загварын автомашинтай эх голынхоо дунд хойд талд автомашинтайгаа живж байсныг завь, аврах олс ашиглан иргэдийн амь насыг нь авран хамгаалжээ.

Иргэд та бүхэн усны ослоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

 Эх сурвалж: НОБГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button