УЛС ТӨР

ЧУУЛГАН: Нэг их наядаар 60 мянган камер суурилуулж, гэмт хэрэг хянах хуулийн төслийг дэмжлээ

Хууль зүй дотоод хэргийн яамнаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Уг төслийн гол заалт нь гэмт хэргээс урьдчилан сэргийлж хэрэг илрүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд улсын хэмжээнд 60 мянган камерийг үе шаттай суулгах юм. Ингэхдээ 60 мянган камераас эхний ээлжинд нийслэлийн 5008 цэгт 23 мянган камер, орон нутгийн 3300 гаруй цэгт 13 мянган камер суулгахаар төлөвлөжээ.

Улсын хэмжээнд камержуулах ажлыг хийхэд нэг их наяд төгрөг шаардлагатай гэх тооцоог гаргасан байна. Хуулийн төслийг дагалдуулж ирэх долоо хоногт хувь хүний нууцыг хамгаалах, цахим аюулгүй байдлыг хангах зэргээр дөрвөн төсөл өргөн барихаар болжээ. Гишүүдийн зүгээс камерын хяналтыг сайжруулах нь гэмт хэрэг зөрчлийг илрүүлэхэд чухал хэдий ч иргэдийг мөрдөж мөшгих, хяналт тавих, хувийн мэдээлэлд халдах эрсдэл үүсэх магадлалтай гэж үзэн байнгын хороо дэмжээгүй. Харин өнөөдөр нэгдсэн чуулганы хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button