Нийгмийн

“Загас үржүүлэг”-ийн тогтоол нууранд 33 настай эрэгтэй живж, нас баржээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Загас үржүүлэг”-ийн тогтоол нууранд хүн живжээ.

Тодруулбал, энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 20-ны өдрийн 13:29 цагт хүлээн авч, Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 15 км замыг туулан 13:55 цагт очсон байна. Улмаар “Загас үржүүлэг”-ийн тогтоол нуурын 5 метрийн гүнээс нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн 33 настай А-ын цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгчээ.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button