СПОРТ

З.Болортунгалаг Алтан гран пригээс алтан медаль хүртлээ

Чөлөөт бөхийн Иван Ярыгиний нэрэмжит XXXII удаагийн гран при тэмцээн ОХУ-д үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Б.Шоовдор алт, Э.Даваачимэг мөнгөн медаль хүртэн, Монголын багийн амжилтын салхийг хагалсан.

Тэдний амжилтыг “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг үргэлжлүүллээ. Сарын өмнө Азийн АШТ-д түрүүлбэр Ярыгиний дэвжээнээс алтан медаль хүртэхдээ Красноярскийн дэвжээнд эзэн орны Мария Кузнецова, Динара Кудаева, Алина Климова, Евгения Апевалова нарыг ялжээ.

З.Болортунгалагийг Азийн АШТ-д анх удаа түрүүлэхэд хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-05-29 09:59

Баяр хүргэе амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button