СПОРТ

И.Ярыгиний нэрэмжит тэмцээнээс Б.Хулан хүрэл медаль хүртэв

Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээнээс манай бөхчүүд өчигдөр хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл гурав дахь өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит тэмцээний хүрэл, УАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт ОУХМ Батхуягийн Хулан хүрэл медаль хүртэв.

Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдвэрлэх барилдаанд эзэн орны Лейла Карымоваг 5:2-оор ялав.

Харин 62 кг-д ОУХМ Э.Гантуяа хоёр ялж, хоёр ялагдсан ч медаль хүртэж чадсангүй. Тэрбээр Оросын хоёр бөхтэй ялалт, ялалтын харьцаа тэнцэж гурван биенээ тойрсон ч онооны чанараар медалийн гадна үлдсэн.

Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин спортын мастер Д.Оргилох, эмэгтэйчүүдийн 68 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар хүрэл медалийн төлөө, 72 кг-д ОУХМ Э.Даваанасан хэсгийн сүүлийн барилдаанаа хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button