СПОРТ

Э.Даваанасан “Алтан гран при”-гээс хүрэл медаль авав

Иван Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн гран при тэмцээний сүүлийн өдөр “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энх-Амарын Даваанасан эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ.

Түүний жинд таван бөх тойргоор барилдсан. Тэрбээр нутгийн бөх Д.Цогзолмаа болон Лейла Муталимова нарыг 10:0-ээр оноогоор цэвэр ялсан ч Ксенья Бураковад 4:6-гаар, Алёна Стародубцевад 1:7-гоор ялагдсан. Улмаар тус тэмцээнээс гурав дахь медалиа хүртэх болзол хангав.

Э.Даваанасан тус тэмцээнээс сүүлийн гурван жил (2019 онд мөнгө, 2020 онд хүрэл медаль хүртэж байв) дараалан медаль хүртэж байгаа нь энэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button