Нийгмийн

406 тэрбумын зам эвдэрсэн асуудлаар ЗТХЯ-наас тайлбар өгнө

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны автозам дундуураа цуурсан зураг ил болов. Үнэхээр тус зам ашиглааүзй байхад дуэндуураа том цуурсан байх юм.

Хоёрх жилийн өмнө ашиглалтад орсон туса замаар тээврийн хэрэгсэл огт зорчоогүй байхад ийн цуурсан шалтгааныг ЗТХЯ мэдэхгүй байна. Өнөө өглөө тус яамнаас мэдээлснээр тус зам яагаад цуурч, эвдэрснийг тогтоохоор ажлын ажиллаж эхэлсэн хэмээж байв.

Харин үдээс хойш Зам, тээврийн хөгжлийн яамнаас Хөшигийн хөндий чиглэлийн хурдны замд хагарал үүссэн асуудлаар 16.00 цагт мэдээлэл хийхээр болжээ.

      Тус хурдны замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьсан. Барилгын ажил гүйцэтгэх гэрээг Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Чайна тэйсэжү сивил инженеринг групп” ХХК-ийн хооронд 2015 оны есдүгээр сарын 18-ний өдөр байгуулсан.

     Улмаар барилгын ажлыг 2016 оны зургаадугаар сарын 6-нд эхлүүлж, туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Бадрах ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК ажилласан байна. Уг төслийн ажлын нийт өртөг нь 140.3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг гурван жилийн хугацаанд гүйцэтгэж, 2019 оны долдугаар сарын 3-нд улсын ашиглалтад оруулсан юм. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
1234
1234

Ямар их алдаатай бичдэг сэтгүүлч вэ, дахин монгол хэлний хичээлд нэг жил сур

Зочин
Зочин

000000-ын ногооон 000000-нүүд лам, сэтгүүлч, цагдаа болдог

Зочин
Зочин

заригаас бэлдсэн нэвтрүүлэгийг харахад тавьсан асфальтан 5 см орчим зузаантай явган хүн ч явахад эвдрэл авахаар зам харагдаж бн захиалагч яамны удирдлагууд, гүйцэтгэгч хятад компани туслан гүйцэтгэгч Монголчууд бүгд төсвөөс нь хуссан хумсалсан тэгээд эцэст нь хүлээн авах комисс ажлаа дутуу хийсн гэж бодож бн

Зочин
Зочин

Манй улсын автозам хариуцсан МХЕГ-н ямарч мэдлэггүй авилгач нөхдүүд юугаа хийж байсан юм бэ? Авилгач нөхдүүдтэй хариуцлага тооцох хэрэгтэй....

Зочин
Зочин

Шат шатандаа идсэн биз дээ. Эхлээд а өгч шалгарна...Гарын үсэг болгон нь... Нөгөө Доржханд, Оргил-эрдэнэ юү болсон... Гор нь энэ.

Холбоотой мэдээ

Back to top button