НИЙГЭМ

Ц.Ганзориг: Ямар ч хөл хорио тогтоохгүй гэдгийг дахин мэдэгдье

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг:

“Одоогийн байдлаар вакцинжуулах ёстой 2 сая 67 мянган иргэний 90 хувь нь нэгдүгээр, 64 хувь нь хоёрдугаар тунгаа хийлгэсэн байна. Хоёр тунгаа хийлгээд 14 хоносон 652 мянган хүн байна. Энэ нь зорилтот бүлгийн 30 хувь буюу нэлээд бага дүн. Орон нутаг дахь вакцинжуулалтыг сайжруулах шаардлага үүсэж байна.

Мөн халдвар авч буй хүмүүсийн нас залуужиж байна. Гуравдугаар сараас өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүсийг зорьж вакцинжуулсан. Энэ нь үр дүнгээ өгсөн.  Харин 18-34 насныхны 81-85 хувь нь вакцины эхний тундаа л хамрагдсан байна. Энэ хэрээр эрсдэл нэмэгдэж байна.

Зургадугаар сарын 10 гэхэд 950 мянган хүн давтан тундаа хамрагдаж дуусна. Үүнээс хойш халдварын тоо буурна гэж үзэж байна.

Эдгээрээс гадна вакцины эсрэг заалттай 200 орчим мянган хүн байна. 3.3 сая хүний 652 мянга нь бүрэн дархлаажсан талаар дээр дурдсан. Иймд энэ сарын 15 хүртэл эрчимжүүлэх, халдвар хамгааллын дэглэм баримтлах чухал байна.

Өнөөдрийн байдлаар есөн төрлийн үйл ажиллагаа хязгаарлалтын дор байгаа. Хөл хорио тогтоох юм биш биз гэдэг асуулт байна. Тогтоохгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн байгаа. Хязгаарлалтын зохицуулалт гэдэг нь халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулах тухай юм” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-02 18:38

Аан мэдэхгүй. Эгэл амьдр�##� гэсээр х�##�двар газар авсан даа.

Зочин
Зочин
2021-06-02 19:54

chi meddeg uom uu xurelsugiin bogs doloogch. xonogt myanga garui xun xaldvar avch ilren xed xedeeree uxeed baxad chi xol xorionii asuudliig meddeg xereguu baas aa????

Холбоотой мэдээ

Back to top button