УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Хугацаа хэтэрсэн өр зээлээ энэ сард багтаж төлвөл зээлийн хар түүхийг хаана

МЭДЭГДЭЛ

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх багц арга хэмжээг Монголбанкнаас авч хэрэгжүүлж байна. Төв банк санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн салбарт хуримтлагдсан эрсдэлийг бууруулж, цар тахлын дараах “Их сэргэлт”-ийг зорин дараах 2 нөхцөлийг зэрэг хангасан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар Зээлийн мэдээллийн санд тохируулга хийх шийдвэрийг гаргалаа. Үүнд:

  1. Монголбанкны зээлийн мэдээллийн санд нэгээс дээшгүй хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй байх,
  2. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, төлбөр нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүрэн төлөгдсөн байх

Монголбанкнаас гаргасан шийдвэр нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2021 оны 6 дугаар сард багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид олгож байгаа болно.

МОНГОЛБАНК

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button