Нийгмийн

Он гарсаар 18 хүн усанд осолдсоны тав нь хүүхэд байжээ

Улсын хэмжээнд он гарсаар 8 аймгийн 15 сум, нийслэлийн 3 дүүрэгт 24 удаагийн усны ослын дуудлага ирж, 18 хүн амь насаа алдсан байна. Үүний тав нь хүүхэд байжээ.

Гол, усны осол нь ихэвчлэн

  • ар гэрийн анхаарал болгоомжгүй байдал,
  • бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос,
  • эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас,
  • согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр зургадугаар сарын 2-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Хангай нурууны арын Идэр, Их Хянганы нуруунаас эхтэй Халх, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Түргэн зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см даван үерлэж байна.

Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд усны түвшин 10 см нэмэгдэж, үерийн түвшинг 5-10 см даван үерлэнэ.

Иймд:

  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button