НИЙГЭМ
“Silk way-2021” дэлхийн цом Монголын газар нутагт хаалтаа хийнэ

“Silk way-2021” дэлхийн цомын цуврал уралдаан нь ОХУ-ын Омск хотоос 5400 км замыг туулан Сүхбаатарын талбай дээр хаалтаа хийх аж. Уг тэмцээнд Монголоосоо анх удаа эмэгтэй баг бүрдүүлэн оролцохоор бэлтгэл ажилдаа оржээ.
Ун уралдаан дөрвөн цувралтай бөгөөд тэдгээрээс хамгийн нэр хүнд, чансаатай нь “Silk Way Rally” юм. 2009 оноос хойш зохион байгуулж буй тус уралдааныг 2019 онд БНХАУ, Монгол, ОХУ-ын нутгаар дайруулан хийсэн байдаг. Тухайн үед долоодугаар сарын 6-16-нд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болгон угтсан агаад эмэгтэй уралдаанч Б.Бат-Ундрал мөнгөн медаль хүртсэн билээ.
О.ЭНЭРЭЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.