Нийгмийн

Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй боллоо

Монгол Улсад удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн манай улсаас гарах бүр “гарах-орох” зориулалтын визийг авч байсан нь гадаадын иргэдэд багагүй хүндрэл үүсгэж байсан.

Тэгвэл Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “гарах-орох” зориулалтын визийг халж, Монгол Улсад албан болон хувийн хэргээр байнга оршин суугч хоёр болон олон удаагийн визтэй гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн хугацаандаа гараад буцаж ирэх тохиолдолд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй боллоо.

Өөрөөр хэлбэл оршин суух зөвшөөрлийнхөө хугацаанд, дахин виз мэдүүлэх шаардлагагүйгээр оршин суух үнэмлэхээ үзүүлээд хилээр нэвтрэх боломжтой болж байна. Энэ нь гадаадын иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, иргэд, үйлчлүүлэгчдийн хүндрэл чирэгдлийг багасгахад чухал ач холбогдолтой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-06 07:08

Зөв шүү. Төрийн үйлчилгээ амар хялбар байх тусам гадныхан Монголд ирэх чирэгдэл багасана. Бага охин маань хүртэл өчигдөр гадны 2 хүн явж бхыг хараад Монголд гадаад хүн ирсэн бхыг харахаар гоё санагдаад бдаг юм, Тэр холоос манай улсыг зориод тоож ирсэнд гэсэн ккк. Гадны хөрөнгө оруул�##�т, аял�##� жуулчл�##� маш их хөгжил дэвшил авчирна.

Холбоотой мэдээ

Back to top button