Нийгмийн

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс хахууль авсан гэх АТҮТ-ийн хэлтсийн даргад яллах дүгнэлт үйлджээ

Баянхонгороос сонгогдсон УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн өөрөө байнга үгүйсгэдэг ч авлигын хэргээр шалгуулсаар нэлээд удсан. Гэвч эцэстээ А.Адъяасүрэнг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон байдаг.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг, “Peace tower”-ын 804 тоот өрөөнд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хамаарал бүхий хүнээр дамжуулан, 100 мянган ам.долларын авлига өгсөн гэх хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж байв. Уг хахуулийг БНХАУ-ын иргэнтэй хамтран эзэмшдэг “Сан тээвэр групп”, “Тэнгри транс групп”, “Ульгансар транс” ХХК-д нийт 680 автомашины улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлүүлэхээр өгсөн гэгддэг.

Түүний АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Г.Доржпаламд өгсөн 100 мянган ам.доллар нь монгол мөнгөөр 285 сая төгрөгтэй дүйцэх юм.Тэгвэл АТГ-аас шилжиж ирсэн эл авлигын хэргийг УЕПГ-аас хянаадЭрүүгийн хуулийн 22.4-2 буюу “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан” гэсэн заалтаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хахууль өгсөн нь яах вэ Овоо босгоогүй бол шаазгай южнд суух вэ гэдэгсэн Тэр хауулийн 285 сая гаруй төгрөгийг нь хураан авч гадаад эмчлүүлэх шаардлашатай хүүхдийн зардалд зарцуулбал таарна Адьяасүрэн гэж нэг гэмгүй дүр эсгэсэн хүүхэн байнаа Ундармаагийн 2020-2024 оны хойд дүр шигээ

Холбоотой мэдээ

Back to top button