Нийгмийн
Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан дөрвөн этгээд баригдлаа

Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаатар гэгч этгээдийг өчигдөр орой баривчилжээ.
Ийнхүү өнгөрсөн сарын 25-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая доллар залилсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсан дөрвөн этгээд бүгд баригдаж буй юм.
Тухайн этгээдүүдийн залилсан 1.1 сая долларыг 27-ны өдөр цагдаагийн алба хаагчид олсон. Тодруулбал, “UB palace”-ын хашаанд тавьсан автомашины тээшинд тухайн мөнгөө нуусан байсныг олсон. Үлдсэнийг нь хэрхсэн нь тодорхойгүй байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
50 настай эмэгтэй оролцсон гэдэг нь худал мэдээлэл байсан уу ? Үнэн бол адилхан мэдээлэх хэрэгтэй.
Энэ 4 хүн бол захиалагчийн дааргаварыг л биелүүлсэн хүмүүс. Өндөр дээрээс захиалагсдын бөг төдий золиосны хүмүүс . Хэн ингэж чадах вэ гэвэл баараагүй МАН-ын өндөр албат л хийнэ