ДЭЛХИЙНИЙГЭМ

БНХАУ-ын гурван хүүхэдтэй байх бодлого хэрэгжихгүй

Хүн амын тоогоороо дэлхийд тэргүүлэгч БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпиний даргалсан Коммунист намын улс төрийн товчооны хурлаар өнгөрөгч тавдугаар сарын 31-нд иргэдээ гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрч буйг албан ёсоор зарласан билээ.

БНХАУ 1979 оноос “Нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Зөрчсөн тохиолдолд торгууль ноогдуулах, ажлаас нь халах, зарим тохиолдолд үр хөндүүлэхийг шаардаж байв. Түүнчлэн энэ бодлогоос үүдэн хүйсийн тэнцвэргүй байдал ихэсчээ. Тус улс 2016 оноос хоёр хүүхэдтэй байх бодлогыг баримталснаар төрөлт буурч, 1.4 тэрбум хүн амын тоогоо тогтмол барьсан ч ахмад хүмүүсийн эзлэх тоо хурдацтай нэмэгдсэн байна. Үүнийг даган бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бүтээмж багасах нь улсын эдийн засгийн чадамжийг бууруулах гол шалтгаан болдог. Үүнээс үүдэн БНХАУ улс гурван хүүхэдтэй байх шийдвэр гаргаад байсан.

Учир нь сургалтын өндөр өртөг, жирэмсний амралт авах болон тэтгэвэрт гарах үед эмэгтэйчүүдэд хангалттай дэмжлэг үзүүлдэггүй нь хосуудыг олон хүүхэдтэй болох гол асуудал юм. Хамгийн чухал нь эцэг эхчүүд хүүхдээ тохилог орчинтой сайн ажилд оруулахын тулд дүүргийн сайн сургууль сонгох, хичээлийн бус цагаар олон төрлийн сургалтад хамруулах нь их хэмжээний мөнгө шаарддаг гэсэн бэрхшээл байв. 

Хэдийгээр эрх баригчид гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн ч, хосуудад энэ шийдвэр шууд нөлөөлөхгүй гэж судлаачид үзэж байна. Учир нь хүүхэдтэй болсны дараах төрийн халамжийн бодлого тааруу, хүүхэд төрүүлсний дараа ажлын байргүй болох, амьдралын баталгаагүй болох эрсдэл өндөр, мөн хүүхдийг дагаад маш том хариуцлага тулгардаг учир хосууд ихэвчлэн цөөн хүүхэдтэй байхыг эрмэлзэх болжээ.

Л.Дөлгөөн

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button