Нийгмийн
Ховд аймагт эндсэн эхийн шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ

Ховд аймгийн Булган сумын Эрүүл мэндийн төвд эх, нярай эндсэн харамсалтай хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-нд гарсан. Эргэн сануулбал, талийгаач 33 настай Э нь амаржихаар сумынхаа эмнэлэгт очоод, эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж үрийнхээ хамт амиа алдсан билээ. Нас барсан эхийн шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ. Харин нярайн дүгнэлт гараагүй байгаа аж. Шинжилгээний дүгнэлийн Ховд.мн сайтад ийнхүү мэдээлжээ.
- Төрөлтийн үеийн хүчлэгдсэн умайн доод сегментийн бүрэн бус урагдлын улмаас умайгаас цочмог их хэмжээний цус алдаж, цус алдалтын шокоор нас барсан.
- Талийгаач Э-г хүлээн авсан болон төрөлт удирдсан эмч нар эхийг хянаагүй, эх барихын ужиг дурьдатгалтай, хожуу хордлоготой бүхий кесар мэс заслын заалттай эхийн төрөлтийг буруу удирдаж төрөх замаар хүчлэн төрүүлснээс умай урагдаж цус алдан эх эндэхэд хүргэсэн. Мөн умайн урагдлыг яаралтай оношилж, мэс засал эмчилгээг шийдвэрлэх арга хэмжээг аваагүй.
- Мөн талийгаачийг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр үзүүлэх үед эхийн биеийн байдлыг үнэлж, цаашид авах арга хэмжээг шийдвэрлээгүй гэсэн дүгнэлт гарсан байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hiisvereer toriulehgui ene yamar teneg Emch ve ?? Dargiin ehner geluu hun alj ajillaad yanaa hariutslaga ig n huleelgeed tsaashid ajlaas n haaval taarna arai yumaa !!!
Тэр а.луурчин эмчииг шоронд явуул. Ямарч чадваргүй бж хүн эмчилнэ гнээ..Хөөрхии эхииг амьдаар нь тама.лж а.лчихаад юүч блоогүй юмшг амьдраад бх санаатай.
Өөө ямар харамсалтай юм бэ төрөлт удирдаж байгаа эмч ямар хариуцлагагүй юм бэ? Энэ эмч нар чинь яачихсан өрөвч биш сэтгэлгүй болчихсон юм бэ.Хяналтын эмч бас юу хийж байнаа ёстой сэтгэл зүрх гэж алга болжээ.
2003 онд Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөд хар дарсан зүүд шиг л юм болсон доо. Аав минь хувийн эмнэлгийн эмчийг гэрээс нь авчирч өөрөөрөө төрөх заалттай байхад хагалгаа хийнэ гээд 10 сар гарчаад байхад орон нутагт халаалт ирээгүй байдаг юм билээ. Кисер хагалгаа хийнээ гээд л хүйтэн өрөөнд хулдаасан тавцантай орон дээр нүв нүцгэн оруулж хаячихаад алга болцгоосон ДААРСНААСАА ӨВДСӨНӨӨСӨӨ БОЛООД ЧИЧРЭЭД ШҮДЭЭ ХАВИРААД УЙЛААД Л ЗҮГЭЭР ШУУД ҮХЧИХМЭЭР БОДОГДОЖ БАЙСАН ШҮҮ. ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ЭМНЭЛЭГ БОЛ ЭМГЭНЭЛ
Eviidee huurhii gun emgenel ilerhili haramsaltai jahaan ch gsn hariuslgtai baij bolohgui yu