Нийгмийн

“COVID-оор өвчлөөд эдгэрсэн ч архагшиж, хор уршиг нь хожуу илэрч байна”

Анагаахын шинжлэх ухааны доктор Д.Цэрэндагва ЭМЯ-ны мэдээллээр “уламжлалт анагаах ухаанаар коронавируст халдварыг эмчлэх тухай” мэдээлэл өглөө.Тэрбээр “Уламжлалт анагаах ухааны ном сударт хүн төрөлхтөнд өвчин үүсгэж, аюулд хүргэж байгаа дөрвөн үндсэн шалтгааныг нэрлэсэн байдаг.

Үүнд:

  1. Бүх төрлийн халдварт өвчин
  2. Цар бусыг аюул буюу байгалийн гамшиг
  3. Ад дон буюу сэтгэцийн эмгэг
  4. Үг болон сэтгэлийн болон үйлийн хор багтаж байна.

Монгол Улсад коронавирусийн халдвар гаднаас зөөвөрлөгдөж бүртгэгдсэн цагаас Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн зөвлөл ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны хэлтэстэй хамтран COVID-19-ийн үед авах арга хэмжээний талаар ажиллаж эхэлсэн. Улмаар Монголын уламжлалт анагаах ухааны аргаа коронавируст халдварыг эмчлэх түр зааврыг шинэчилж, коронавируст халдвараар хөнгөн, хүнд, хүндэвтэр өвчилсөн иргэдэд уламжлалт анагаах ухааны эмчилгээг хэрэглэх заалтыг оруулсан юм.

Уламжлалт анагаах ухааны эмч нар Цэргийн төв эмнэлгээс эхлээд Яармагийн 300 ортой эмнэлэгт ажилласан. Харин одоо АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны үндэсний төвийн 65 ортой эмнэлэгт коронавирусийн хөнгөн өвчтөнийг эмчилж байна..

Коронавирт халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүст дараа нь амьсгалын эртхэн тогтолцоо, зүрх судас, сэтгэц мэдрэл, дотоод шүүрэл, хоол боловсруулах эрхтэн болон арьсны тууралт, хүүхдийн олон эрхтэн хамарсан үрэвсэл илэрч байгааг тогтоосон.

Коронавируст халдвар аваад эдгэрсэн хүмүүст 12-6 сарын хугацаанд дараах шинж тэмдгүүд илэрчээ. Үүнд, үс унах, толгой өвдөх, сэтгэл түгших, амьдралын чанар муудах, цусны бүлэн үүсэх шинж тэмдэг багтаж байгаа.

Л.Дөлгөөн

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тунгаа
Тунгаа
2021-06-04 15:56

Одоо ийм хүмүүсийг айлгасан түшшээсэн үнэн худ�##� нь мэдэгдэхгүй мэдээ шиг юм аа больчих

зочин
зочин
2021-06-04 16:14

Энэ б�##�иар овчин хэзээ нэг дарагдаж тайван болох болоо ямар гайтай новш нь ийм юм гаргаж ирвээ

Айдасгүйчүүд
Айдасгүйчүүд
2021-06-05 01:19

Яах гэж ингэж хүмүүсийг төөрөгдүүлсэн мэдээг нийтэлж байдаг юм. Цаг агаар стрэсээс болоод дээрх шинж тэмдэгүүд ихсэж байхад ковидоос боллоо гэж бичээд байнаа. Тэгэж айлгамаар б�##�аатаат байгаа бол ковид туссаны дараа хүний чанар муудаад хүсэл тача�##� ихсээд бүх юмас эсрэг хүйстэн болж хий харагдаж байна гэчхээч сэтгүүлчээ

Холбоотой мэдээ

Back to top button