УЛС ТӨР

Японы төрийн дээд одонгоор шагнуулсан УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцанд баяр хүргэв

    Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан өнөөдөр (2021.06.04) Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамүраг хүлээн авч уулзав. Хатагтай Эрико Тамүра, Япон Улсын төрийн дээд шагнал, Цог жавхлант эзэн хааны “Мандах нар” одонгийн тэргүүн зэрэг болох “Сүр жавхлант тууз” одонгоор шагнуулсанд нь баяр хүргээд, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Ерөнхийлөгч Шиничи Китаокагийн баярын цахилгааныг уламжиллаа. 

    Хатагтай Тамүро Эрико “Та бол Монгол Улсын парламентад хамгийн олон жил ажилласан улс төрч. Япон, Монголын парламент хоорондын хамтын ажиллагаа төдийгүй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан онцгой хувь нэмрээ ийнхүү үнэлүүлсэн Танд баяр хүргэе” гэлээ.

    Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай олон талт, өргөн хүрээтэй, үр бүтээлтэй хамтын ажиллагаа өрнүүлж ирснээ Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан тэмдэглэв. Иений хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”, “Улаанбаатар хотын дулааны 4 дүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төсөл”, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын гүүрэн гарц (Нарны гүүр) барих төсөл”, “Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын барилга барих төсөл” зэргийг дурдсан юм. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) нь макро эдийн засгийн эрүүл үйл ажиллагаа ба засаглалыг бэхжүүлэх, хүрээлэн буй орчинтой зохицсон эдийн засгийн тэнцвэртэй өсөлтийг хангах, хүртээмжтэй нийгмийг бий болгох чиглэлээр Монгол Улсад олон төсөл, хөтөлбөрийг өндөр үр дүнтэй хэрэгжүүлж, хамтран ажиллаж ирснийг тэрбээр тэмдэглээд, тус байгууллагын хамт олонд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаа илүү өргөжин, тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

    Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ой ирэх онд тохиох бөгөөд энэ хүрээнд тус байгууллагаас Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнтэй хамтран Япон Улсын хөгжлийн түүх, шинэчлэл болон боловсролын салбарын талаарх цуврал лекц зохион байгуулахаар төлөвлөсөн болохыг уулзалтын үеэр ярилцсан. Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа болон албаны бусад хүмүүс байлцлаа.  

    Япон, Монголын харилцааг бэхжүүлж, хоёр орны парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд оруулсан Монгол Улсын Их Хурлын дарга асан Д.Лүндээжанцангийн онцгой хувь нэмрийг нь үнэлж, Япон Улсын төрийн дээд шагнал, Цог жавхлант эзэн хааны “Мандах нар” одонгийн “Сүр жавхлант тууз” зэрэглэлийн одонгоор шагнасныг 2021 оны дөрөвдүгээр сард тус улсын Засгийн газар зарласан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-06-05 02:24

НОХОЙН ӨГЗӨГНҮҮД ОДОО ГАДААДЫН ОДОН МЕДАЛИЙГ ШАВХАХ НЬ ХАХА

Холбоотой мэдээ

Back to top button