Нийгмийн

Насанд хүрээгүй эгч дүүс өлсөхийн эрхэнд хулгай хийж хоол авч иддэг байжээ

Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид 12, 14 настай эгч дүүс 21 удаагийн үйлдэлтэй орон байрны хулгайн гэмт хэргийг үйлдсэн байсныг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

Тус охид нь нэг айлын хүүхдүүд бөгөөд аавтайгаа хамт амьдардаг байсан гэв. Түүнчлэн аав нь шил, лааз түүж амьдралаа залгуулдаг, өдөрт дунджаар таван мянган төгрөгийн орлого олдог. Энэ нь амьдралд хүрэлцдэггүй тул охид өлсөхийн эрхэнд хулгай хийдэг байсан хэмээх мэдээлэл байгаа юм.

Охид Баянзүрх дүүргийн 10, 12, 20, 28 дугаар хорооны нэр бүхий айлуудаас гоёл чимэглэл, хувцас хэрэглэл гэх мэт зүйлсийг хулгайлж, Нарантуул худалдааны төв дээр очиж зарж борлуулдаг байжээ.

Ингэхдээ 500 мянган төгрөгийн үнэ бүхий хулгайлсан эд зүйлээ таван мянган төгрөгөөр зарж, борлуулан хоол авч идэж байсан нь тогтоогдсон байна.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button